Monday, April 1, 2013

ШАНЗНЫ ЭГШИГ


ХАТАГТАЙ

Манайх тэр жил далайн захад зусаж байлаа. Цаг эрт байсан болохоор зусланд гарсан айл тоотойхон. Хажууханд маань зуслангийн манаач “Үхэр” Бямбаагийнх. Гүндүүгүй  сайхан эр. Яагаад үхэр  гэснийх  нь  учрыг  асууж явсангүй. Гаднаас нь харахад ¿õýðòýé  холбоотой хоч өгөх ямарч үндэсгүй мэт. Энд тэнд тийм хочтой хүн байж л байдаг. Бидний багад манай голд ¯хэр толгой Дэндэв гэж хүн байлаа. Нээрээн л толгой нь үхрийнхýðõ¿¿  хүн байсансан. Хожуу “Үхэр Палам” гэдэг хүнтэй тааралдаж байсан. Үхэр хулуудаг хүн байсан юм билээ. Манай айлын Бямбаад үхэртэй төстэй тийм гээд хэлээд гоочилчих юм даан ч үгүй. Тэгээд тэрэг хөтөлдөг болохоор нь тэгж нэрлэсэн байх гэж бодсон. За энэ ч яахав. Хэн хэнийх маань гурван ам бүл. Ялгаа нь гэвэл манайх хаврын шувуутай уралдан ирээд, намрын шувууд эргэхтэй зэрэгцэн Улаанбаатар руугаа буцна. Бямбаагийнх зуслан газраа сахин үлдэнэ. Харин тэднийх нохой, муур хоёртой. Нохойг Харцага гэнэ. Хэдийвээр Бямбаа цалин хөлсөө айлуудаас авах боловч зуслангийн жинхэнэ манаач нь Харцгыг гэлцэнэ. Бямбаа дунд зэргийн амьдралтай голдож тасалсан гурилтай хоол, хааяа нэг нарийн хоол хийж иднэ. Харцага сахиулын хамаг ажлыг хийх боловч хусам, угаадсанаас өөр хоолыг үл иднэ. Яг л золтой нь цадаж, золгүй нь хохирдог хүний амьдрал шиг. Харцага зуудаг нохой боловч насны эрхээр доройтож явааг нь түүний ам хавийн хэдэн цагаан үс гэрчилнэ.
Муур нь миний л мэдэхийн гэрийнхээ тоонон дээр сууж өдрийг өнгөрөөх бүлгээ. Манаачийн эхнэр Содонгоогийн хэлэхээр бол хулгана тэсгээдэггүй болохоор гь тосгоны төв, хөдөөнөөс заллага мунддаггүй гэнэ. Хулгана агнаж байхыг нь би л харсангүй. Нэг харахад тоонон дээрээ, манаачийнд хааяа ороход зулзгалчихсан алгын чинээ алаг амьтад шавуулчихсан байх. Тэгж байтал ч манайх намаржаанаас буух цаг ирэх тул дараа жилийн хавраас нааш муужгайн барааг харахгүй.
Тэр жил манайхыг зуслан зүглэхээс өмнөхөн харцага үхсэн дуулдав. Харцгын үхэл нэг л хэсэгтээ гунигтай санагдаж, нохойн хүчээр амь зуулгаа залгуулдаг эзэд нь нүднээ харагдана. Өсөж яваа хүү нь хонхроосоо гарч сургуульд явж хотын хүн болсон, одоо бүтэл бүлбэгэрдүү гурван амьтан яаж амь зууж байгаа бол гэж бодогдоно. Хоточ сайн нохойг үхэхэд хүн хүртэл гунигладаг ажээ.
Манайхыг зусланд гарсан эхний хэд хоногт, хоолны илүүдэл, тогооны угаадас гарахад идүүлчих юм олдохгүй юм гэж авгайн үглэхийг эс тооцвол нохойгүй болсны шинж мэдэгдэх юмгүй л байлаа.
Манаач,  эхнэртэйгээ мандахын улаан нарнаар гэрээсээ гарах боловч cap уулын шил дээр унатал ирээгүй л байна. Саявтар орсон ажил алба нь гүйцэлддэггүйнх биз. Харин муужгай гуай тоонон дээрээ бөгцийк суугаа нь л хараглана. Тэгтэл нэг өглөө эхнэр бид хоёрыг салхинд гарч явтал ойрх сэрвэнгийн энгэрээр муужгайн мяраан гэтэхтэй тааралдав. Энэ ч яая гэхэв. Эзэд нь идэш ууш өгөхгүй юм чинь өөрөө л голоо зогоох юм олохоос өөр аргагүйнх гэж бодов. Муужгай их гангална. Байнга л нүүрээ угааж харагдана. Энэ ч бас буруу биш юмаа. Хоол хош эрэн тэнүүчилж явахад нэг үрзийж бүрзийсэн юм явбал оготоно хүртэл элэг барина шүү дээ. Тэгэхлээр үсээ сэгсэрчихээд сэм сэмхэн мярайн гэтэн явах чинь зохимжтой шиг л. Өвлийн дүнд зусланг манаачийнх, зуны дунд бид хэд үлддэг болохоор өдрийг өнжин нэг нэгнээ харахаас, бие биедээ цол гуншин хайрлаж тоглоом хийж өнжицгөөх болов. Муужгай, авгай бид хоёрт ямар цол хайрласныг мэдэхгүй. Харин эхнэр бид хоёр түүнд Хатагтай хэмээх хүндэтгэл хайрлав. Гаднах үзэмж, алхаж гэтэж яваа нь үнэхээр хээнцэр хатагтай нартай адил бөлгөө. Бас мяау,мяау хэмээн мярайн гэтэн явах нь ч нэн донжтой билээ. Хулгана бол тэртэй тэргүй хортой мэрэгч тул мууранд бурхнаас өгсөн заяаны хүнс нь хэмээн бид ярилцана. Тэр хүнсээ яаж өөрийн болгодгийг ч анзаарсан хүнгүй.
Тэгтэл харцгыг үгүй болсон тэр зун Хатагтайн талаар хэдэн таагүй үг дуулдах болов. Энэ бүхний дотроос Бямбаагийн толбот муужгай чинь хулгай хийдэг юм байна гэх үг нилээд газар авав. Нүдээр үзсэн биш түүнийг нэг их юм болгосонгүй. Нохойтой уралцаж яваад өрөөсөн чихээ таслуулж гэнэ гэж дуулдав. Энэ үгийг дуулаад хатагтайг өмөөрөх сэтгэл төрж, харин ч эрэмгий муур юмдаа гэж бодогдов. Сүүлд эхнэр бид хоёр гаднаа нарлаж байтал нэг таагүй явдлын гэрч болох тохиол гарав.
Сүүдэр хүүшлэж байсан үе юмсан. Хатагтай наран шингэх зүгээс ирж явснаа гэнэт мярааж гарав. Юу ч эс харагдана. Тэгтэл ердөө хоромхонд тонгойх шиг болсноо нэг ангаахай сарвалзуулсаар бариад дэгдчихлээ. Хүүе, хаая ч тус болсонгүй. Төдөлгүй өнөөх Хатагтайн тонгойдог газрыг тойрон нэгэн богширго нисэн буун шулганаж гарав. Бодвол үрт амьтан ангаахайгаа алга болсныг зөнгөөрөө мэдрээд, хүнээр бол Элий халаг. Хайран сайхан үр минь юмсан. Үзэж харсан амьтан байна уу? гэж байгаа шиг.Болсон явдлыг нүдээр үзсэн эхнэр, бид хоёр гэмтэн ч юм шиг дотор барайв. Би дэмий л түрүүний Хатагтайн шүүрдэг ангаахай чинь энэ богширгоных байж шүү дээ гэвэл эхнэр маань:
- Яасан муухай юм бэ? Хатагтай гэдэг сайхан нэрийг чи, бид хоёр л энэ муу мууранд өгөе биздээ гэж хэлж амжаагүй байтал час час дуун гарах зүг харвал Хатаггай хаанаас ч гараад ирсэн юм бэ? Богширгыг зуучихсан үсрэн дүүлэн алга болох нь тэр. Уулын сүүдэр өнөөх зовлонт эх, үр хоёрыг шүүрсэн нүхний амсрыг дайрав. Одоо бол уулыг нэлд нь сүүдэр бүрхжээ. Дахиад хэзээ ч нар мандах юм бэ? Нар мандлаа ч энэ нүхэнд нэг ч амьд амьтан үлдээгүй шүү дээ гэж бодоход саяхан гэгээ гэрлээр дүүрч байсан орчин, энэ орчлон харанхуйлах шиг. Энэ үед ямарч гэмгүй манаачийнхийгч, харсаар үзсээр ийм гунигт явдлын гэрч болсон өөрсдийгөө ч зэмлэмээр санагдаж байна. Богшрого жиргэж, чогчого исгэрч нар мэлтийж байдаг орчлон юмсан.


2007-06-29. Бямба гараг.

No comments:

Post a Comment